Засгийн газрын хуралдаанаар “Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” зэрэг 10 орчим асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар “Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” зэрэг 10 орчим асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлж, 10 орчим асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, хуралдаанаар:

  • “Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын тогтоолын төсөл;

  • “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, Пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардал/;

  • “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой/;

  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Багануур дүүрэгт ажилласан зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлнэ.