Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүс, айлын бууц, малын бэлчээр, зуслангийн орчимд үзэгдсэн гэх мэдээлэл цахим сүлжээгээр цөөнгүй гарах болсон тул ой тайгын захад амьдардаг иргэд, малчид, тариаланчид, зуслангийн бүсийн оршин суугчдын хувьд анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа юм.
Хүрэн баавгай ийнхүү ой тайгаас суурьшлын бүс рүү бууж ирж байгааг хоол тэжээлийн хомсдолтой холбоотой гэдгийг албаныхан хэлж байгаа. Тэгвэл Дорнод аймагт ойн бүсээс бууж ирсэн бамбарууш үхсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Байгаль орчны газарт "Бамбарууш үхсэн байна" гэх мэдээлэл бүртгэгджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн үхсэн бамбарууш нь эцэж турсан бага насны бамбарууш байсан гэх мэдээлэл байна.