Цаг үеийн асуудлаар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд үүсэж буй асуудалтай холбоотойгоор болон дотоодын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд эрсдэл үүссэн, иргэдийн итгэлийг алдах эрсдэл үүссэн гэх үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Энэ асуудалтай холбоотойгоор олон нийтэд нэр нь дурдагдсан өөрөө мэдээлэл хийсэн дунд, дээд шатны албан тушаалтнуудыг чөлөөлөх чиглэлийг өглөө. Тухайлбал, ШШГЕГ-ын хэвлэлийн хурал хийсэн болон С.Амарсайханы хэвлэлийн хуралд нэр нь дурдагдсан албан тушаалтнууд гэсэн үг юм” гэлээ.
Түүний өгсөн мэдээллээс харвал, ШШГЕГ-ын дарга А.Намсаманд, ШШГЕГ-ын дарга Э.Бямбажав, ШШГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Цогжаргал, ШШГЕГ-ын Тамгын дарга Б.Нямгомбо, ЦЕГ-ын Экологийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга Б.Оюутболд нарыг албан ажлаас чөлөөлж, шалгуулна гэсэн үг юм.