Цагдаагийн алба хаагч болон сэтгүүлчийг хэл амаар доромжилсон этгээдийг 10 хоног баривчилжээ

Цагдаагийн алба хаагч болон сэтгүүлчийг хэл амаар доромжилсон этгээдийг 10 хоног баривчилжээ

Энэ оны наймдугаар сарын 31-ний өдөр “Сэтгүүлч рүү зажилж байсан бохио шидэж, цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилжээ” гэсэн гарчигтай бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.

ВИДЕО:

Дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 44 настай, эрэгтэй “Б” нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэврээр 10 хоног баривчилсан байна.