Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг БНСУ-ын багтай тоглоно

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг БНСУ-ын багтай тоглоно

"Айчи Нагояа-2026" наадамд оролцож буй манай улсын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийн шатны эхний тоглолтоо Тайвань багтай хийж, тоглолтын сүүлийн мөчид 76:67 оноогоор ялагдсан.

Тус тоглолтод Амари Робинсон 25 оноо, 13 самбар, 2 оновчтой дамжуулалт хийж багаа тэргүүлсэн. Харин өнөөдөр манай шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо БНСУ-ын шигшээ багтай 12.00 цагаас тоглоно. Мөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг өнөөдөр 11.50 цагаас Филиппинтэй, 13.30 цагаас Казакстантай тус тус тоглох аж.