Олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 18-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр /2026.09.21/ хаалттай үргэлжилж байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий хүнтэйгээ харгис хэрцгий харьцсан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг ашиглах эрхэд халдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад байгаа. Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий хүний тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж байршуулж, хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэх үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.