Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нар "суллагдах"-аар шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, дээрх нэр бүхий хүмүүсийг 2024 оны хэрэгтэй нь холбоотойгоор 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан бөгөөд тэднийг цагдан хорих хугацаа дуусаж байсантай холбоотойгоор прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлж, энэ дагуу шүүхээс Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргасан байдаг.
Харин дээрх нэр бүхий хүмүүс нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан байсан юм. Тэгвэл тус гомдлыг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэлэлцээд Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.