Доод албан тушаалтандаа хүч хэрэглэсэн даргад хорих ял оноожээ

Доод албан тушаалтандаа хүч хэрэглэсэн даргад хорих ял оноожээ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх есдүгээр сарын 18-нд 12 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэжээ.

Тухайлбал, дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн, мөн бие биедээ захирагддаггүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн хэргүүдийг шийдвэрлэж, холбогдох этгээдүүдэд хорих ял оногдуулсан байна. Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэсэн, экспортолсон, импортолсон, худалдаалсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, өгсөн зэрэг гэмт хэрэгт холбогдох шүүгдэгчдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, ял тус тус оногдуулжээ.