Энэтхэгийн Мумбай хотын Coastal Road-д BMW автомашин гүүрний хашлага мөргөн, доош унасны улмаас гурван хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтсэн тухай видео цахим орчинд тархаж байна.
ВИДЕО:
Тодруулбал, есдүгээр сарын 20-ны өглөөний 05:20 цагийн орчимд BMW автомашин Marine Drive-аас Haji Ali чиглэлд зорчиж байхдаа Lotus Jetty орчимд осолдсон байна.
Тухайн үед автомашинд дөрвөн хүн зорчиж явсан бөгөөд 21, 19, 17 настай гурван залуу амиа алдаж, 20 настай нэг хүн хүнд гэмтсэн байна.
Цагдаагийн урьдчилсан мэдээллээр автомашин ойролцоогоор 120 км/цагийн хурдтай явж байсан бөгөөд тухайн замын хурдны дээд хязгаар 80 км/цаг байжээ. Ослын улмаас BMW замын хашлагыг мөргөн, ойролцоогоор 23 метрийн гүнд унасан байна. Аврах албаныхан ослын газарт ажиллаж, гэмтсэн иргэнийг эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаагийн байгууллага ослын шалтгаан, автомашины хурд болон жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж байгаа аж.