Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд барилддаг М.Цэндбазар, О.Оюунчимэг нар АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдахаар болжээ.
18 настай М.Цэндбазар 2025 онд өсвөрийн дэлхийн аварга болж байсан бөгөөд энэ оны “Душанбегийн Их дуулга”-д долдугаар байранд шалгарсан. Харин О.Оюунчимэгийн хувьд энэ онд “Чиндао Гран при”-д тавдугаар байранд шалгарч байжээ. Ингэснээр хоёр тамирчны хувьд ирэх сард болох насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНЭУ-ын нэр дээрээс барилдахаар болж байна.