Улсын аварга Ч.Санжаадамба шөнийн цэнгээний газарт бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргээр шүүгдэнэ

Улсын аварга Ч.Санжаадамба шөнийн цэнгээний газарт бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргээр шүүгдэнэ

Улсын аварга Ч.Санжаадамба "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэсэн хэрэгт холбогдож, улмаар тухайн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Улсын аварга Ч.Санжаадамба шөнийн цэнгээний газарт бусадтай маргалдаж, улмаар биед нь халдсан байна. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгасан байх бөгөөд хохирогч иргэний биед хөнгөн гэмтэл учирсан нь шүүх шинжилгээний эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон аж. Тиймээс прокуророос Улсын аварга Ч.Санжаадамбад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.  Шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн маргааш буюу есдүгээр сарын 24-ний өдөр хэлэлцэхээр товложээ. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.