Румын улсын нутаг дэвсгэрт Украины нутаг дэвсгэрээс дрон орж ирсэн тохиолдол гарчээ.
Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурдсанаар, нисэгчгүй онгоц Украины талаас орж ирж, дөрвөн минут орчим нисээд Солка хотоос холгүй ойд унасан гэсэн байна. Хохирол гараагүй аж. Румыний нисэх хүчин нөхцөл байдлыг тандуулахаар тухайн бүс рүү хоёр F-16 сөнөөгч онгоц илгээжээ.