БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр АНУ-ын Атланта хотын амьтны хүрээлэнд Пин Пин болон Фү Шуан нэртэй хоёр аварга панда бэлэглэхээ албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр уг шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзах үеэрээ зарлаж, эдгээр пандаг хоёр орны ард түмний дундах “найрамдлын элч” хэмээн нэрлэсэн байна. Сонирхуулахад, БНХАУ нь 1972 оноос хойш АНУ-тай дипломат харилцаагаа бэхжүүлэх, зөөлөн хүчний бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор панда илгээх уламжлалыг тогтоосон байдаг. Сүүлийн жилүүдэд хоёр орны геополитикийн харилцаа муудсантай холбоотойгоор АНУ-ын хэд хэдэн амьтны хүрээлэнгүүд пандагаа Хятад руу буцаагаад байсан ч, 2024 оноос хойш Сан Диего болон Вашингтон хотын үндэсний амьтны хүрээлэнгүүдэд шинэ панданууд очсон бөгөөд ийнхүү Атланта хот дараагийн ээлжинд панда хүлээн авахаар болж байна.