Боксын шигшээ багийн тамирчин М.Энхжаргал хүрэл медалийн төлөө тулалдахаар боллоо

Боксын шигшээ багийн тамирчин М.Энхжаргал хүрэл медалийн төлөө тулалдахаар боллоо

"Айчи Нагояа 2026" аравдугаар Азийн наадмын эмэгтэйчүүдийн боксын төрөл үргэлжилж байгаа билээ.

Тус төрөлд 54кг жинд өрсөлдөж байгаа М.Энхжаргал БНСУ-ын тамирчин Ян Лиён-тай тулалдаж хажуугийн шүүгчдийн 3:2 саналаар ялалт байгуулж шигшээ наймд шалгарлаа. Тэрээр хүрэл медалийн төлөөх тулаанаа есдүгээр сарын 27-нд БНАСАУ-ын тамирчин Олимпийн хүрэл медальт Панг Чол Митэй хийнэ.