Корнеллын их сургуулийн оюутнууд сургуулийнхаа эмэгтэй оюутныг мансууруулах бодисоор шахаж, бүлэглэн хүчирхийлжээ

Корнеллын их сургуулийн оюутнууд сургуулийнхаа эмэгтэй оюутныг мансууруулах бодисоор шахаж, бүлэглэн хүчирхийлжээ

АНУ-д төдийгүй олон улсад хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэгд тооцогддог Корнеллын их сургуульд сурч байсан нэгэн эмэгтэй Корнеллын их сургуулийг шүүхэд өгсөн байна. Тэрбээр иргэний шүүхэд гаргасан гомдолдоо 2024 оны 10-р сард тус их сургуулийн оюутны нийгэмлэгийн гишүүд түүнийг мансууруулах бодисоор шахаж, олон цагийн турш хүчирхийлсэн тухай дурджээ.

Хэрэг явдал гарах үед 20 настай байсан хохирогч эмэгтэй тухайн үед Корнеллын их сургуулийн удирдлагад энэ талаар мэдэгдсэн ч хэргийг үйлдсэн оюутнуудаас ганцыг нь ч баривчлаагүйгээр барахгүй тус сургуулийн зүгээс хэрэгт холбогдсон долоо н оюутны хоёрыг нь сургуулиас хасаж, үлдсэнд нь эссе бичих шийтгэл оногдуулаад өнгөрсөн аж.

Хэрэг явдал гардаг өдөр хохирогч эмэгтэй найзтайгаа уулзахаар Корнеллын их сургуулийн Chi Phi нийгэмлэгийн байранд очсон аж. Хохирогч эмэгтэйн мэдүүлснээр тус нийгэмлэгийн гишүүн хоёр оюутан түүнд хүчээр мансууруулах бодис өгч, биеэ удирдах чадваргүй болсон хойно нь хүчирхийлснийхээ дараа нийгэмлэгийнхээ Snapchat групп чатад энэ тухайгаа бичиж, бусдыгаа нэгдэхийг уриалснаар өөр бусад оюутнууд нэмэгдэж, түүнийг нийт долоон оюутан олон цагийн турш хүчирхийлжээ.  Нийгмийн сүлжээ хэрэглэгчид Корнеллын их сургууль хэргийг үйлдсэн оюутнуудыг зохих ёсоор шийтгээгүйд асар ихээр бухимдаж буйгаа илэрхийлж, тэдгээр тухайн долоон оюутны талаар олж мэдсэн зүйлсээ, гэрэл зургуудынх нь хамт нийтэлж, шударга ёс тогтоож, буруутай этгээдүүдэд зохих ёсны шийтгэлийг оноохыг шаардсаар байна.