ОХУ-ын Пермь мужид байрлах “Лукойл -Пермнефтеоргсинтез” газрын тос боловсруулах үйлдвэр өнгөрсөн баасан гарагийн шөнө Украины дроны цохилтод өртсөний улмаас үйл ажиллагаагаа зогсоосон талаар Reuters агентлаг мэдээлжээ.
Пермь мужийн тэргүүн Дмитрий Махонин Украины зэвсэгт хүчин Пермьд байрлах үйлдвэрийн объектод халдсан тухай мэдээлсэн бол орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Лукойл — Пермнефтеоргсинтез” газрын тос олборлох үйлдвэрт гал гарсан талаар бичжээ. “Лукойл — Пермнефтеоргсинтез” нь хүчин чадлаараа ОХУ-ын газрын тосны долоо дахь том үйлдвэр юм. 2024 онд тус үйлдвэр дангаараа 12.6 сая тонн газрын тос боловсруулж, хоёр сая тонн бензин, 5.3 сая тонн дизель түлш зах зээлд гаргасан байна.