Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар Украин улс Орост олзлогдсон Хойд Солонгосын хоёр цэргийг Сөүлд шилжүүлсэн тухай мэдээллийг ил болгож, уг асуудлаар нууц тохиролцоо хийгдээгүй гэж мэдэгдсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлснээр, Киев, Сөүл хоёр цэргүүдийг шилжүүлэх асуудлаар хэлэлцээ хийхдээ нууцлалыг хадгалахаар тохиролцсон байна. Гэвч Украины Ерөнхийлөгч В.Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уг шилжүүлгийн талаар олон нийтэд мэдээлжээ.
Сөүлийн тал энэ үйлдлийг хоёр улсын харилцан итгэлцэлд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж, шаардлагатай тохиолдолд нэмэлт арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн байна.
Украин 2025 оны нэгдүгээр сард Оросын Курск мужид Хойд Солонгосын хоёр цэргийг олзолж авсан бөгөөд тэд Өмнөд Солонгос руу явах хүсэлт гаргасны дараа шилжүүлгийн асуудлаар хоёр тал хэлэлцсэн аж. Өмнөд Солонгос өмнө нь цэргүүдийн болон Хойд Солонгост үлдсэн гэр бүлийнхнийх нь аюулгүй байдлыг харгалзан энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байжээ.
Эх сурвалж: CNN