Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

Дорнод аймгийн Матад суманд хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 28-ны өдрийн 16:00 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус суманд хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагаар ажиллаа. Улмаар мөн өдрийн 17:50 цагт цурамд оруулж, 18:30 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 800 га талбай өртөж шатсан гэдгийг ОБЕГ мэдээллээ. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө