СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр өглөө 06:00-11:30 цагийн хооронд 240 зам тээврийн осол бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр өглөө 06:00-11:30 цагийн хооронд 240 зам тээврийн осол бүртгэгджээ

Улаанбаатар хотод өнөөдөр /2026.09.29/-ний өглөө анхны нойтон цас орж, агаарын температур огцом буурснаас шалтгаалан замын хөдөлгөөнд хүндрэл үүсэж, 06:00-11:30 цагийн хооронд 240  зам тээврийн осол бүртгэгдээд байна.

Цаг уурын байгууллагын мэдээлснээр ойрын өдрүүдэд нойтон цас үргэлжлэн орж, шөнөдөө хөлдөлт үүсэх тул Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх, хурдаа тохируулан, хоорондын зайг барьж зорчихыг онцгойлон анхаарууллаа. Мөн өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг тул дугуйгаа яаралтай солихыг зөвлөж байгаа юм.

ВИДЕО: