“Алтан цом”-ын багууд үндсэн найман бөхөө шууд сонгохоор болжээ

“Алтан цом”-ын багууд үндсэн найман бөхөө шууд сонгохоор болжээ

Монгол бөхийн өрсөлдөөн, багийн спортын өөрийн гэсэн өнгийг тодорхойлж буй “Алтан цом” барилдааны 2026–2027 оны шинэ улирлын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Энэ оны есүгээр сарын 25-ны өдөр “Алтан цом”-ын барилдаанд оролцох багуудын хоёр дахь уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар “Алтан цом”-ын шинэ улирлын барилдааны журмыг хэлэлцэн эцэслэсэн бөгөөд олонхийн саналаар үндэсний компаниуд, клуб, аймгийн дэвжээдээс баг бүрдүүлэн оролцохоор боллоо. Баг бүр найман бөхөөр багаа бүрдүүлж бөхчүүдээ шууд сонгон оролцуулахаар болсон нь шинэ улирлын барилдааны онцлог болохоор байна.