Дэлхийн аваргын хүрэл медальт К.Ёолк Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Жүдо бөхийн -66кг-ын жинд ОУХМ Казирбекийн Ёолк хагас шигшээ барилдаанд Парисын Олимпын хүрэл медальт, Казахстаны Гусман Кыргызбаевыг барилдааны төгсгөлд үүрэх мэхээр вазари үнэлгээ авч ялснаар Азийн наадмын аваргын төлөө шалгарлаа. Алтан медалийн төлөө Узбекистаны Абдурахим Нутфуллоевтай барилдана.