АНУ цэргийн баазад халдлага хийсэн эрэгтэйг цаазаар авах ялыг шууд дамжуулна

АНУ цэргийн баазад халдлага хийсэн эрэгтэйг цаазаар авах ялыг шууд дамжуулна

Пентагоны албан тушаалтнууд “Reuters” агентлагт хэлэхдээ АНУ-ын Техас муж дахь Форт Хүүд баазад зэвсэгт халдлага үйлдэн, 13 хүний аминд хүрсэн Нидал Хасаныг цаазаар авах ялыг шууд дамжуулна гэжээ.

Армийн сэтгэл зүйчээр ажилладаг байсан Хасан 2009 онд зэвсэгт халдлага үйлдэснийхээ төлөө цаазаар авах ял сонссон. АНУ түүнийг ялыг буудаж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм. Энэ нь 1945 оноос хойш АНУ цаазаар авах ял буудаж гүйцэтгэсэн эхний тохиолдол болно.

Хэгсет хэлснээр АНУ түүнийг арванхоёрдугаар сарын 3-нд цаазаар авахаар төлөвлөжээ. Цаазаар авах ял гүйцэтгэж буйг шууд дамжуулах шийдвэрийн талаар Хэгсет мэдэгдэл хийхдээ “Ялыг гүйцэтгэж буй байдлыг олон нийтэд ил тод байлгаж, үзэх боломжоор хангана. Ийм төрлийн үйлдэл хийх нь ноцтой үр дагаварт хүргэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй” гэсэн байна. Хасан ямар нэгэн эцсийн хүсэлт тавьсан эсэх талаар сэтгүүлч Хэгсетээс асуухад тэр “Надад хамаагүй, түүнтэй арванхоёрдугаар сарын 3-нд уулзах болно” гэжээ.