Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар малаа хайж яваад сураггүй болсон малчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал, малчин А аравдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчимд малаа хайхаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг тухайн өдрийн 16:50 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын цагдаагийн хэлтэс болон мэргэжлийн ангийнхан эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. Аравдугаар сарын 15-ны 20:26 цагт үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийг түр зогсоож, өнөөдөр буюу аравдугаар сарын 20-ны 07:00 цагт дахин эхлүүлжээ. Хэргийн газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайд байрладаг байна.