ВИДЕО: Монгол Улсын Төрийн дууллыг өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг дууллаа

ВИДЕО: Монгол Улсын Төрийн дууллыг өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг дууллаа

Монгол Улсын Төрийн дууллыг өнөөдөр /2026.10.20/ 11:40 цагт улс орон даяар нэгэн зэрэг дууллаа. 

ВИДЕО: 

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Од мөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүхийн санаачилгаар аравдугаар сарын 20-ны өдрийг Төрийн дууллын өдөр болгон тэмдэглэхээр болсон билээ.  1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монголын ард түмэн улс орныхоо тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулгад оролцож байсан түүхтэй. Санал асуулгад монголын ард түмний 98 хувь нь оролцож 100 хувийн саналаар Монгол Улсын тусгаар тогтнолыг дэмжсэнээр тус улсын бүрэн эрхт байдлыг олон улсад баталгаажуулах түүхэн үйл явдлын үндэс тавигдсан юм.