УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2026.10.20/ хуралдаж, 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Төсвийн төсөлтэй хамт гааль, татварын зохицуулалт, орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, Оюу толгойн ногдол ашгийг хуваарилах зэрэг асуудлыг зохицуулах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ.
Мөн УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын 31 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг гишүүдийн 65 хувь нь дэмжив. Уг төсөлд төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн мэдээллийг ил тод, хүртээмжтэй болгох зохицуулалт тусгажээ. Түүнчлэн 2006-2026 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийсэн худалдан авалтад хяналт тавих ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн байна.