Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь олонх болон цөөнхийн бүлгүүд ээлжит хуралдаанаа хийдэг хуваарьтай.
Тэгвэл хоёр долоо хоногийн өмнө УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдсон. Улмаар тэрбээр өнгөрсөн даваа гараг /2026.10.19/-т бүлгийн даргын хувиар анхны хурлаа хийж, дэд дарга нараа тодруулахаар төлөвлөсөн ч ирц хүрээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
Гэвч өнөөдөр /2026.10.26/ хуралдах ёстой байсан УИХ дахь АН-ын бүлгийн хуралд ердөө гурван гишүүн хүрэлцэн ирж, ирц бүрдээгүй тул дахин хойшилжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр, "УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүн хоёр талд хуваагдаад байгаа аж. Энэ зөрчил даамжирвал АН-ын бүлгийн хурал цаашид ч ирц хүрэхгүй шалтгаанаар хойшлох нөхцөл үүсэж болзошгүй байна" гэлээ.