Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Овоот багийн “Хамрын хажуу" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага энэ оны аравдугаар сарын 29-ны өдрийн 14.00 цагт Онцгой байдлын газарт иржээ. Тус дуудлагын дагуу Дарьганга, Онгон сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, өчигдөр /2026.10.29/ 16:17 цагт цурамд оруулж, 16:35 цагт бүрэн унтраасан байна.