Шугам сүлжээний ажил гүйцэтгэж байсан гурван хүн шороонд дарагдаж нас барсан хэрэгт ажил гүйцэтгэж байсан компанийн захиралд ял оноожээ

Шугам сүлжээний ажил гүйцэтгэж байсан гурван хүн шороонд дарагдаж нас барсан хэрэгт ажил гүйцэтгэж байсан компанийн захиралд ял оноожээ

Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С нь нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас энэ оны тавдугаар сард /2026.05.18/ шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байсан 3 иргэн шороонд дарагдаж нас барсан хэрэг гарсан.

Тус аймгийн прокурорын газраас “Б...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С -д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх энэ сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Ш.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, амь хохирогч нарын ар гэрээс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хангасан болохыг дурдаж, 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.