Автобусны жолооч Д.Эрдэнэтуяа харвалт өгч, ухаан алдсан хүний амийг аварчээ

Автобусны жолооч Д.Эрдэнэтуяа харвалт өгч, ухаан алдсан хүний амийг аварчээ

Өчигдөр /2026.10.29/ өдрийн 20:49 цагт нийтийн тээврийн автобусны жолооч Д.Эрдэнэтуяаг үйлчилгээнд явж байхад нь арын жижиг суудлын автомашин автобусыг нь шүргэсэн байна.

Тухайн автомашин зогсохгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлээд байсныг жолооч анзаарч, автобусаа даруй зогсоон машины хаалгыг нээтэл доторх иргэн нь харвалт өгсөн байдалтай, ухаангүй байжээ. Тэрбээр цаг алдалгүй яаралтай түргэн тусламж дуудаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгснөөр эрдэнэт хүний амь насыг авран хамгаалж чадсан байна. Харвалтын үед минут секунд бүр чухал байдаг бөгөөд автобусны жолоочийн сонор сэрэмж, шуурхай ажиллагаанд иргэд олон нийт талархал илэрхийлсээр байна.