Увс аймагт сураггүй алга болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийн хүсэлтээр зогсоолоо

Увс аймагт сураггүй алга болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийн хүсэлтээр зогсоолоо

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Машийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь энэ сарын 15-ны 07:00 цагийн орчимд малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 16:50 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байдаг. 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 16 хоногийн турш зохион байгуулсан юм.  Тэгвэл өнөөдөр Тариалан сумын ЗДТГ-ын мэдээлснээр, эмэгтэйн ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.