МҮБХ-ны Алтан цомын барилдааны шинэ улирлын хоёрдугаар тойргийн барилдаан эхэлж, энэ өдөр Увснуур дэвжээ баг Хатант интернэшнл багтай, Ховд дэвжээ баг Эв монгол багтай тус тус барилдсан.
Тус барилдаанд Хатант интернэшнл баг 21:4-өөр эхний ялалтаа авсан бол Ховд дэвжээ баг 19:6-аар хоёр дахь ялалтаа авч, тус бүр ялсан багийн шагнал болох 8 сая төгрөгөө гаран авлаа. Бөхчүүд мөн давааны шагналаа авна. Харин тус өдрийн барилдааны дараах байдлаар Улсын гарди М.Лхагвагэрэл, аймгийн арслан М.Баяржавхлан нар адил 9 даваа, Улсын аварга О.Хангай 8 даваатайгаар хамгийн олон даваатай бөхчүүдийн жагсаалтыг тус тус тэргүүлж байна.