Дэлхийн видео тоглоомын салбарын хамгийн их хүлээлт үүсгэсэн бүтээл болох “Grand Theft Auto VI” /GTA VI/ худалдаанд гарсан эхний 24 цагтаа 3.7 тэрбум ам.долларын борлуулалт хийж, энтертайнментын салбарын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой нээлт болжээ.
Тоглоомыг хөгжүүлэгч “Rockstar Games”-ийн мэдээлснээр GTA VI нь 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд албан ёсоор худалдаанд гарсан бөгөөд нээлтийн өмнө 32.5 сая хувь борлогдсон байна. Энэхүү үзүүлэлт нь 2013 онд худалдаанд гарсан өмнөх анги болох “GTA V”-ийн эхний өдрийн 800 сая ам.долларын борлуулалтаас бараг тав дахин өндөр байгаа юм. Мөн “GTA VI”-ийн эхний өдрийн борлуулалт дэлхийн кино урлагийн хамгийн өндөр орлоготой бүтээлүүдийн нэг болох “Avengers: Endgame” киноны 2.94 тэрбум ам.долларын нийт орлоготой харьцуулахад давсан үзүүлэлт болов. Шинэ ангийн үйл явдал АНУ-ын Флорида мужаас сэдэвлэсэн зохиомол Леонида мужид өрнөх бөгөөд Люсиа Каминос, Жейсон Дювал гэх хоёр гол дүрийн гэмт хэргийн ертөнц дэх амьдралыг өгүүлдэг аж.й