Өчигдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Өвөржанчивлан гэх газарт айлын өвөлжөөнөөс 200 м зайд баавгай устгасан талаар иргэн мэдээлжээ.
Мөн энэ сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын "Илтийн ам" гэх газарт баавгай айлын гэр рүү дайрч сүйтгэсэн тохиолдолд бүртгэгдсэн. Энэ жилийн хувьд баавгай идэш тэжээлийн хомсдолоос шалтгаанаас хожуу ичих, ичихгүй байх, хавар ичээнээсээ эрт гарч ирэх магадгүй талаар мэргэжилтнүүд анхааруулж байгаа Иймд иргэд та бүхэн баавгайг ичээндээ орсон хэмээн сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна.
2026.11.21 Төв аймгийн сэргэлэн сум.өвөр жанчивлин багахангайн орчим..айлын өвөлжөөнөөс 200м зайд ирээд устгагдав pic.twitter.com/Y52iPmJ6CN
— erka (@oerdene1997) November 22, 2026