"FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers" тэмцээний хоёрдугаар шатанд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр /2026.11.23/ 12.00 цагаас болно.
Шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд Ш.Энхийн-Од, Б.Барсболд, А.Азбаяр тэргүүтэй 17 тоглогч дуудагдаад байгаагаас 12 нь шигшээ багтаа үлдэж үндсэн тоглолтуудад оролцох юм. Манай улсын шигшээ баг энэ сарын 26-нд Индонезийн шигшээ багтай эхний тоглолтоо хийх хууварь гараад байна.
