М банк мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 гэрчилгээ авлаа

М банк мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 гэрчилгээ авлаа

М банк мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоогоо олон улсын ISO/IEC 27001:2022 стандартад нийцүүлэн хэрэгжүүлж, олон улсын гэрчилгээгээ авлаа.

Энэ хүрээнд хараат бус гэрчилгээжүүлэгч байгууллага болох SIS Certifications М банкны мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоонд хөндлөнгийн аудит хийж, шаардлагатай шалгуур, хяналтууд хангалттай хэрэгжсэн гэж дүгнэсэн юм.

ISO/IEC 27001:2022 нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг системтэйгээр удирдах, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангахад чиглэсэн олон улсын стандарт юм. Уг стандартыг хэрэгжүүлснээр байгууллага мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох, удирдах, хяналт тавих, тогтолцоогоо тасралтгүй сайжруулах үйл явцыг бүрдүүлдэг билээ.

М-ийн найзууд нь энэхүү стандартад нийцүүлэн мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоогоо хэрэгжүүлж, харилцагч болон байгууллагын мэдээллийг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг удирдах, нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангах чиглэлээр  тогтмол сайжруулалт хийсээр байна. Цаашид ч М банк мэдээллийн аюулгүй байдлын соёлыг тасралтгүй хөгжүүлж, харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдал, итгэлцлийг эрхэмлэн ажилласаар байх болно.

Дассанаас чинь өөр - М банк




Өнөөдөр үхэр өдөр

51 минутын өмнө