УИХ дахь намын бүлгүүд 10:00 цагт хуралдана

УИХ дахь намын бүлгүүд 10:00 цагт хуралдана

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намуудын бүлэг, зөвлөлүүд хуралддаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр (2026.11.23) 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдахаар товлогджээ.

Одоогоор хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов тодорхойгүй байна. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 22-нд УИХ дахь МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдсан гэх мэдээлэл бий. Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах асуудалтай холбоотойгоор намууд сонгуулийн штаб байгуулах, нэр дэвшигчээ тодруулах зэрэг асуудлыг хэлэлцэх эсэх нь анхаарал татаж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө