ВИДЕО: Энэтхэгийн Таж Махалын цогцолборт сармагчингууд олноор цугларч, жуулчдыг айлгаж эхэлжээ

ВИДЕО: Энэтхэгийн Таж Махалын цогцолборт сармагчингууд олноор цугларч, жуулчдыг айлгаж эхэлжээ

Энэтхэгийн Агра хотод байрлах дэлхийн алдарт Таж Махалын цогцолборт сармагчингууд олноор цугларч, жуулчдад хүндрэл учруулах болжээ. Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд тархсан бичлэгүүдэд сармагчингууд цогцолборын зүүн, баруун болон Хааны хаалганы орчимд олноороо цугларч, жуулчдын зорчих хэсэгт бөөгнөрсөн нь харагдах ажээ. Зарим бичлэгт зуу гаруй сармагчин нэг дор цугларсан мэт дүр зураг ч үзэгджээ.

ВИДЕО: 

Мөн сармагчингууд жуулчид руу дайрах, хазах тохиолдол гарч байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын жуулчин Таж Махалын зүүн хаалганы орчимд сармагчинд хазуулжээ. Үүнээс гадна Бразилын 83 настай жуулчин болон Энэтхэгийн Баруун Бенгал мужаас ирсэн жуулчин сармагчинд хазуулж, эмнэлгийн тусламж авсан тухай мэдээлэгдсэн байна.

Таж Махалын орчимд хэдэн зуун сармагчин амьдардаг гэх мэдээлэл өмнө нь гарч байсан ч сүүлийн өдрүүдэд тархсан бичлэгт харагдаж буй сармагчны тоог албан ёсоор баталгаажуулаагүй байна. Орон нутгийн холбогдох байгууллагууд сармагчингуудыг барих, жуулчдад аюул учруулахаас сэргийлэх арга хэмжээ авч байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө