МУГТ Ц.Шаравжамц: Өнөө муу нусак чинь удахгүй нисэх нь ээ

МУГТ Ц.Шаравжамц: Өнөө муу нусак чинь удахгүй нисэх нь ээ

МУГТ Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од АНУ-ын зүүн Вашингтоны их сургуульд суралцаж буй.

Гавьяат тамирчин 17 настай, 2,4 метр биеийн өндөртэй хүү нь газраас нэг метр хэртэй өндөрт үсэрч сагсны шийдтэй зэрэгцэж очсон талаар тэрээр твиттер хуудастаа " Өнөө муу нусак чинь удахгүй нисэх нь ээ" хэмээн жиргэжээ. 

Ш.Энхийн-Од өнгөрсөн жил дээд лигт “Хангарьд Хан-Уул” багийн бүрэлдэхүүнд тоглон, хүрэл медаль авсан юм. Мөн тэрээр УАШТ-д найм түрүүлэхдээ шилдэг тамирчнаар долоо удаа шалгарсан. Түүнд гурван мөнгө, хоёр хүрэл медаль бий. Өнгөрсөн зун Улаанбаатар хотод болсон ДАШТ-д онцгойрч, Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан ирээдүйтэй тамирчин юм.