Э.Оюунболд аварга шүүх хуралд ИРЭЭГҮЙ байна

Э.Оюунболд аварга шүүх хуралд ИРЭЭГҮЙ байна

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан болж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Э.Оюунболд шүүх хуралд ирээгүй аж.. Одоогоор ямар шалтгаанаар ирээгүй нь тодорхойгүй байгаа юм. 

Өмнөх шүүх хуралдаан энэ сарын 13-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүх дээр эхэлсэн боловч нэхэмжлэгч буюу Э.Оюунболд өөрийн биеэр  шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ гаргаснаар шүүх хурлыг  хойшлуулсан. 

Үүнээс өмнө буюу өнгөрсөн тавдугаар сарын 22-нд зарлагдсан шүүх танхимд Э.Оюунболд мөн өөрийн биеэр ирэлгүй өмгөөлөгчөө явуулсан билээ. Харин өмгөөлөгч нь “Нэхэмжлэгч Э.Оюунболдтой өмгөөллийн гэрээгээ өнөөдөр байгуулсан тул хэргийн материалтай танилцах шаардлагатай” гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж байсан юм. 




Өнөөдөр хонь өдөр

41 минутын өмнө