Энэ жилийн наадмаар зөвхөн насанд хүрсэн харваачид цэц мэргэнээ сорино

Энэ жилийн наадмаар зөвхөн насанд хүрсэн харваачид цэц мэргэнээ сорино

Улсын их баяр наадмын Үндэсний сурын салбар хороог энэ жил 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Коронавирусийн халдварын улмаас хүүхдийн харваа зохион байгуулахгүй, зөвхөн насанд хүрэгчдийн дунд зохион байгуулахаар тогтсон билээ.

Энэ жил УОК, ХӨСҮТ-ээс гаргах зөвлөмжийн дагуу нийт 640 харваач цэц мэргэнээ сорих юм. Улсын наадамд оролцох харваачдыг долдугаар сарын 1-5-ны хооронд бүртгэх ажээ. Мөн Үндэсний сурын харвааг анх удаа C1, VTV, STAR, TM гэсэн дөрвөн телевизээр бүтэн дамжуулах бол Улсын баяр наадмыг нийт 16 телевиз шууд дамжуулах юм.