Хоригдож буй Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр тооцож, үнэмлэхийг нь олгох тогтоол гарчээ

Хоригдож буй Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр тооцож, үнэмлэхийг нь олгох тогтоол гарчээ

Шүүхийн шийдвэрээр зургаан нэр дэвшигчийг цагдан хорьсон. Хоригдож буй зургаан нэр дэвшигчээс  Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат олонхийн санал авч, ялалт байгуулсан. Тэгвэл Ж.Эрдэнэбатад УИХ-ын гишүүний үнэмлэх олгох тогтоолыг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргажээ. 

Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Шүүхээс СЕХ-д ямар нэгэн хүсэлт, тайлбар ирүүлээгүй. Ж.Эрдэнэбатыг СЕХ бүртгэж, УИХ-ын гишүүний үнэмлэх олгох шийдвэр гаргасан. СЕХ-д хууль тайлбарлах эрх байхгүй" гэж байсан юм.  Өнөөдөр УИХ-ын гишүүдэд түр үнэмлэхийг нь гардуулсан. Харин Ж.Эрдэнэбатыг Хорих 461 дүгээр ангиас гарч ирсний дараа үнэмлэхийг нь гардуулах юм байна.