Д.Өнөрболор: Ж.Эрдэнэбатыг хорих ангиас эргэх хүсэлт гаргасан ч татгалзсан хариу өгсөн

Д.Өнөрболор: Ж.Эрдэнэбатыг хорих ангиас эргэх хүсэлт гаргасан ч татгалзсан хариу өгсөн

МАН-ын VII Бага хуралдаан өнөөдөр болж өндөрлөн шинэ Засгийн газрын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжиж, баталсан.

Энэ үеэр Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж, ялалт байгуулсан ч одоогоор хорих ангид саатуулагдаж буй Ж.Эрдэнэбатыг бүрэн эрхээ эдэлж чадахгүй байгаа мөн тангарагаа өргөж чадаагүйг онцлон хэллээ. Маргааш Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тус хуралдаанаар улстөржсөн шийдвэр биш, хуулийн дагуу шийдвэр гарган Ж.Эрдэнэбатыг суллаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь эдлүүлэхийг уриаллаа.

Мөн Сэлэнгэ аймагт Ж.Эрдэнэбат гишүүнтэй хамт нэр дэвшин ялалт байгуулсан Ч.Ундрам, Д.Өнөрболор нар мэдээлэл хийн шүүх шударга хандаж, гишүүнийг суллана гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Д.Өнөрболорын хувьд хорих ангид очиж, Ж.Эрдэнэбат гишүүнийг эргэх хүсэлт гаргасан ч цар тахалтай холбогдуулан “зөвхөн гэр бүлийнх нь гишүүнтэй уулзуулах боломжтой” гэсэн хариуг өгчээ.