Ботсвана улсад олон зуун заан учир битүүлэг шалтгааны улмаас үхжээ

Ботсвана улсад олон зуун заан учир битүүлэг шалтгааны улмаас үхжээ

Өмнөд Африкт орших Ботсвана улсад сүүлийн хоёр сарын дотор олон зуун заан учир битүүлэг шалтгааны улмаас үхжээ. Ботсванагийн Окаванго Дельта хэмээх дархан цаазат газарт өнгөрсөн тавдугаар сараас эхэлж заанууд үхэж эхэлсэн гэж Их Британид төвтэй National Park Rescue байгууллагын ажилтан, доктор Ниал МакКанн мэдээлсэн байна. 

Ботсвана улсад Африк тивийн нийт зааны гуравны нэг нь оршдог юм байна.

Тус байгууллагынхан тавдугаар сарын эхээр агаараас ажиглалт хийж, улмаар Ботсванаг засгийн газарт болж буй үйл явдлын талаар анхааруулсан байна. Тухайн үед гурван цагийн турш дархан цаазат газрын дээгүүр нисэхэд нийт 169 үхсэн зааныг илрүүлжээ. Сарын дараа энэ тоо 350 болж нэмэгдсэн ажээ. 

Харин тус улсын засгийн газар заан олон тоогоор үхсэнийг хулгайн антай холбон тайлбарлаад нэмж дорвитой алхам хэрэгжүүлээгүй гэнэ. 

Заануудыг зориудаар хордуулсан эсвэл ямар нэгэн халдварт өвчний улмаас үхсэн байж болох ч одоогоор үүнийг баттай хэлэх боломжгүй байгаа аж. Учир нь лабораторийн шинжилгээний хариу гартал хэдэн сар шаардагдана гэж судлаачид мэдээлж байна. Халдварт өвчин байлаа ч эх сурвалж нь хаанаас үүсэлтэй гэдгийг тогтоож чадаагүй цагт эл өвчин амьтнаас хүнд халдварлах эрсдэлтэй эсэхийг мэдэх боломжгүй гэж доктор Ниал МакКанн ярьжээ. 

Эх сурвалж: BBC

 
 



“BONUS BOOST” BSB-д

6 цагийн өмнө