Энэ сарын 04-09-ны хооронд Гандантэгчинлэн хийд ном хурна

Энэ сарын 04-09-ны хооронд Гандантэгчинлэн хийд ном хурна

Шашны байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх болсонтой холбогдуулан “Төв Гандантэгчилэн” хийд энэ сарын 04-09-ны хооронд ном хурна. Мөн ирэх иргэдэд тусгай журам гаргаж ажиллах аж.

Тухайлбал ирэх иргэдийг Гандантэг хийдийн зүүн баруун хаалгаар иргэдийг оруулж, хоорондын зай бариулан, гарыг нь ариутгаж, амны хаалт зүүлгэх зэрэг журмуудыг баримталж ажиллах юм.

“Цар тахал гарч хөл хорио тогтоосноор Гандантэгчинлэн хийд болон Бурхны шашны сүм хийдүүдийн үйл ажиллагааг зогсоож, иргэд сүсэгтэн олныг цуглуулахгүй байхыг уриалсан. Энэхүү хөл хорионы хугацаанд бид хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан сүсэгтэн олондоо ном уншлагаа хүргэж байсан. Тэгвэл онцгой комисс хуралдаж шашин болон зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг нээхээр болсон. Үүнтэй долдугаар сарын 02 наас үйл ажиллагаагаа нээж байна” гэж Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээллийн дарга Ж.Одгарьд хэлэв.