Дисней компани "Мулан" киноны нээлтийн өдрийг дахин хойшлуулжээ

Дисней компани "Мулан" киноны нээлтийн өдрийг дахин хойшлуулжээ

Коронавирус цар тахлаас болж дэлхийн улс орны кино театрууд үүдээ барьж, энэ онд нээлтээ хийх олон кино товоо хойшлуулсан.

Дисней компани "Мулан" анимейшныг бүрэн хэмжээний кино болгосон шинэхэн бүтээлээ өнгөрсөн гуравдугаар сард нээхээр төлөвлөж байсан ч долдугаар сарын 24-ний өдрийг хүртэл хойшлуулсан юм. Гэсэн ч цар тахал дарагдахгүй байгаа тул "Мулан" киноны нээлтийг дахин хойшлуулж, наймдугаар сарын 21-нд олон улсад нээхээр тов зарлажээ. Харин Дисней компани "Мулан" киноны нээлтийн өдрийг цуцалсан бөгөөд дахин тов зарлаагүй байна.

"Мулан" киноны зураг авалтыг 2018 оны арваннэгдүгээр сард БНХАУ, Шинэ-Зеланд улсуудад хийсэн бөгөөд өндөр зардлаар бүтжээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө