ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон Б.Батзоригийг 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ

ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон Б.Батзоригийг 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ

Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.08.04/боллоо. Шүүгдэгч Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар/ялаар шийтгэсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 13 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 22-ны өдөр хүлээн авсан юм.