Согтуу жолооч осол гаргаж хамт зорчиж явсан нэг настай хүүхэд нас баржээ

Согтуу жолооч осол гаргаж хамт зорчиж явсан нэг настай хүүхэд нас баржээ

Энэ сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт автомашины осол гарч нэг нас долоон сартай хүүхэд нас баржээ.

Ослын шалтгааныг тодруулбал, "Зил-131" маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсны улмаас онхолдсон байна.

Иймээс жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, согтуу хүнд жолоо шилжүүлэхгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө