Өнөөдөр Японоос 257 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр Японоос 257 иргэн эх орондоо ирнэ

Япон улсаас иргэдээ татах Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 257 иргэн эх орондоо ирж байна.

Үүнд бага насны хүүхэдтэй гэр бүл 35, жирэмсэн 13, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 15, оюутан 30, бусад буюу визний асуудалтай болон ар гэрийн гачигдалтай 93, санхүүгийн асуудалтай 59 иргэн багтжээ.

Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлах аж. УОК-ын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэгээр гадаадын улс орнуудаас иргэдээ татан авах төлөвлөгөөтэй байна.