Гал тавьж, зургаан давхраас үсэрсэн этгээд ээжийнхээ хоолойг хэрчсэн нь тогтоогджээ

Гал тавьж, зургаан давхраас үсэрсэн этгээд ээжийнхээ хоолойг хэрчсэн нь тогтоогджээ

2020 оны наймдугаар сарын 03-ний өдөр Баянзүрх дүүргийн Саруул хотхоны 115-р байранд гал гарч 23 настай эрэгтэй цонхоор үсэрсэн хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас хэрэг шалгалтын явцад талийгаач эрэгтэй гэртээ гал тавьж, цонхоор үсрэн амиа хорлосон байх магадлалтай гэж үзсэн бөгөөд хэргийн газраас хөл, толгойгоо скочоор хүлүүлсэн байдалтайгаар нас барсан 46 настай эмэгтэйн цогцос олдсон байдаг. Тэгвэл 23 настай талийгаач нь өөрийн төрсөн ээж болох 46 настай Н-ийн хоолойг хэрчиж амь насыг нь хохироон, гэртээ гал тавиад цонхоор үсэрсэн гэдэг нь батлагджээ. Цагдаа нар хэргийн газраас талийгаачийн ээжийгээ хөнөөхдөө ашигласан хутга болон архины шилийг олсон байна.

 

 




Улаанбаатарт 23 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө