Америкийн хориг арга хэмжээг “хүчээ дэмий барсан явдал” гэв

Америкийн хориг арга хэмжээг “хүчээ дэмий барсан явдал” гэв

Хятадын албан тушаалтнуудын эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээ нь Америкийн эрх баригчдад ямар ч ашиггүй бөгөөд ингэх нь хүчээ дэмий барсан явдал гэж үзэж байгаагаа Хонконг дахь Хятадын Төв засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн Ло Хуэйнин мэдэгджээ.

Түүний “АНУ-ын авсан хориг арга хэмжээнд би багтжээ. Хилийн чанадад би нэг ч цент хадгалдаггүй учир хязгаарлалтын арга хэмжээг хүчээ дэмий үрсэн явдал гэж үзэж байна” гэснийг Хятадын төв телевиз мэдээлсэн байна.

Түүнчлэн энэхүү хориг арга хэмжээний талаар Ло Хуэйнин хошигнон ярихдаа “Хөрөнгөө царцаалгаж хориг арга хэмжээний үр ашгийг гаргахын тулд Ерөнхийлөгч Дональд Трампт 100 доллар илгээж болох юм” гэжээ.